
Ирэх хавар Израйлийн пуужингууд Ираны цөмийн байгууламжуудыг довтлох тухай Пентагоны тэргүүн Леон Панетта таамаглаж буй талаар мэдээлэл тархжээ.
Леон Панетта Бельгийн нийслэлд болсон НАТО-гийн гишүүн орнуудын уулзалтаар энэ талаар тайлбар хийгээгүй ч Төрийн департаментаас ийм мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд алдагджээ.
Иран улсын цөмийн хөтөлбөр бүрэн хэрэгжиж дуусахаас өмнө Израйль ийнхүү өрсөж баллистик пуужингуудаа харвах болно гэдэгт Панетта итгэлтэй байгаа гэнэ. Израйлийн засгийн газраас хэдийгээр Ираныг довтлох хэтийн төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч нууц дипломат шугамаар Израйль улс АНУ-ыг ихээхэн шавдуулж байгаа талаар олон улсын ажиглагчид мэдээлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ