
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Уг хурлаас МАН бүлгийн гишүүд сонгуулийн 48*28 гэсэн хувилбарыг дахиж өөрчлөхгүй энэ тоон дээр хатуу зогсохоор болсон гэдгээ зарлалаа. Ингэхдээ мажоритариар явах 48 тойрогт, 48 мандат байна. Өөрөөр хэлбэл, 48 жижиг тойрог, мөн тооны мандаттай байна гэсэн үг гэв.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн тавьсан мажоритараас пропорциональ руу гулгах асуудлыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн байна. Харин пропорциональ хэлбэрээр явагдах тойрогт намыг дугуйлах нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд үзсэн ажээ. Түүнчлэн АН-ын бүлгээс тавьсан 50+1 санал авсан гишүүдийг УИХ гишүүн болгоод үлдсэн нэр дэвшигчдийг пропорциональ хэлбэрээр нэр дэвшүүлнэ гэсэн саналыг дэмжих боломжгүй хэмээн үзсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.
Тэрбээр цааш нь “АН-ынхан бидний тавьсан 48*24 гэсэн саналыг сонсоод тоон дээрээ тохиролцож болно байх гээд албан ёсоор тоон дээр санал зөрөлдөж байна гэсэн зүйл яриагүй. Тиймээс бид тохиролцолд хүрч чадна байх” гэв.
С.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ