
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 29 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ