Прокуроруудыг сургана

img

Улсын Ерөнхий Прокурорын Газарт “ Мэтгэлцээн, прокурорын хяналт , Канад Улсын туршлага “ сэдэвт 2 багц цагийн сургалт  энэ сарын 6,7-ны өдрүүдэд явагдана. Сургалтыг Канад Улсын прокурорын байгууллагын зөвлөх,прокурор Вэнди Кавана , УЕП-ын туслах Г.Эрдэнэбат,Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар нар эрхлэн явуулах бөгөөд сургалтын явцад Канад Улсын эрх зүйн систем, прокурорын үйл ажиллагааны дүрэм, мөрдөн байцаах болон өмгөөлөх үйл ажиллагаа зэрэг сэдвээр хичээл заана. Сургалтын сэдвийг Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Сургалтын Ерөнхий Хороо магадлан итгэмжилж 001 тоот гэрчилгээ олгожээ. Энэхүү сургалт нь Олон Улсын Прокуроруудын Холбооны дэмжлэгтэйгээр Английн Засгийн Газрын санхүүжилтээр явагдаж байгаа онцлогтой бөгөөд энэ сарын 9,10-ны өдрүүдэд Ховд аймагт Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокуроруудыг оролцуулан бүсчлэн хийгдэнэ.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ