
Тээврийн Прокурорын газраас, Замын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч нар, дүүргүүдийн Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч нартай тус тус хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, 2012 онд дэвшүүлэх зорилт, баримталж ажиллах бодлогоо хамтран хэлэлцэн тодорхойллоо. Хамтарсан зөвлөгөөнөөр, зам тээврийн осол, хэргийг шалгахад анхаарах асуудлууд, үүний дотор хэргийн газрын үзлэг, эд хөрөнгө автомашины үнэлгээ, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээч томилох, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн байдлын талаар, түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргаж буй нийтлэг алдаа зөрчил, түүний шалтгаан, нөхцөл цаашид хуулийн заалтыг зөрчихгүй ажиллах талаар тус тус санал, бодлоо солилцлоо.
Прокурорын хяналт, шалгалтын дүнгээс үзвэл зам тээврийн осол, хэрэг буурахгүй жил ирэх тусам өсөж байгаа байдалд дүгнэлт хийж, осол хэрэг гарч байгаа газрын замын нөхцөл байдал, тэмдэг тэмдэглэгээ, явган хүний гарц гарам, гэрэлтүүлэг зэргийг хавтаст хэргийн матералд тодорхой тусгаж байх, зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байгууллага албан тушаалтанд зохих хариуцлага тооцуулж байх, түүний дотор зам тээврийн осол удаа дараа гаргаж байгаа нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй газруудад гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөн байцаагч, прокурорын мэдэгдэл, шаардлага бичих, яриа таниулга хийх, нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид явуулах эсэхэд холбогдох эрх бүхий зөвшөөрөл олгодог байгууллагаар дүгнэлт гаргуулж байх, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахад анхаарах зэргээр гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажилалахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ