
Увс аймгийн прокурорын газраас санаачлан Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард олонд түргэн шуурхай мэдээ, мэдээлэл хүргэх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокуророос гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, нээлтэй байлгах зорилгоор Увс аймгийн олон нийтийн “MBC” телевизтэй хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа.
Гэрээний дагуу 7 хоногийн пүрэв гариг бүрт 20 минутын хугацаатай “Хуулийн цаг” цуврал нэвтрүүлэг хийж ард иргэдэд тогтмол эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, хууль эрх зүйн тухай, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс хэрхэн урьдчлан сэргийлэх зэрэг асуудлуудыг олон нийтэд ойлгомжтой хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зохион байгууллалтай ажил эхлүүлээд байна.
Дээрхи ажилд дан ганц прокурорын газраас мэдээ, мэдээлэл хүргэх бус бусад хууль хяналтын байгууллагуудын төлөөллийг татан оролцуулж Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас гадна бусад хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг олон нийтэд тогтмол хүргэж байхаар тохиролцон хэрэгжүүлж байна.
Улсын Ерөнхий Прокурорын газрын “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай удирдамжийн дагуу Увс аймгийн прокурорын газраас харьяа сумуудад очиж ажиллахдаа сэтгүүлч нарыг авч явж холбогдох сурвалжлага, мэдээллийг цацаж ард иргэдтэй нээлтэй ажилласан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ