100 буудалт даамын түргэн тоглолтын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Даамын спортыг олон нийтэд сонирхолтой байдлаар хүргэх, тоглолтыг телевизээр шууд дамжуулах байдлаар даамын спортыг сурталчлах, ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах
1.2. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар, нээлттэй явагдана.
1.3. Тэмцээн 5 үе шаттай явагдана. Эхний 4 үе шат нь урьдчилсан шат бөгөөд шигшээ тэмцээнд хамгийн өндөр шагналын оноо бүхий 16 тамирчин шалгарна.
1-р шатны тэмцээн 2-р сарын 17-ноос 19
2-р шатны тэмцээн 4-р сарын 20-ноос 22
3-р шатны тэмцээн 6-р сарын 18-наас 20
4-р шатны тэмцээн 8-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
5-р шат буюу шигшээ тэмцээн 10-р сарын 19-нөөс 21-нд зохион байгуулагдаж “Улсын аварга” тамирчин тодорно. Шигшээ тэмцээнд хүрэл медалийн төлөө тоглоно.
1.4. Бүх шатны тэмцээн хасагдах (бөхчлөх) системээр зохиогдох бөгөөд оноолтыг Холбооны чансааг үндэслэн хийнэ.
Хоёр. Тэмцээний журам
2.1. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд “Хос мастер” шатрын академи дээр явагдах бөгөөд үе шат бүрийн хагас шигшээ (эсвэл шөвгийн 8-н) тоглолт МҮОНТ-ийн студид явагдаж, MN2 сувгаар шууд нэвтэрнэ.
2.2. Тоглолт бүрийн үндсэн өргийн хяналтын цаг талдаа 15мин+2сек. Үндсэн өрөгт тэнцвэл 5мин+2сек цагаар тоглоно. Дахин тэнцвэл 5мин+2сек Георгиев-Леман системээр тоглож ялагчийг тодруулна.
2.3. Урьдчилсан тэмцээнд оноо олгох журам
|
Амжилт |
Оноо |
|
Түрүү |
1200 |
|
Үзүүр |
1020 |
|
3/4 |
840 |
|
5/8 |
660 |
|
9/16 |
480 |
|
17/32 |
300 |
|
33/64 |
120 |
|
65/128 |
60 |
|
129/256 |
24 |
|
257/512 |
12 |
|
513/1024 |
6 |
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ