Одоогийн арга барилаа үндсээр нь өөрчилж байж утааг дорвитой бууруулна

img

 Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил үр дүнд хүрч байгаа эсэх, үгүй бол яамар арга хэмжээ авах ёстой  гэдгийг иргэд мэдэж байх ёстой гэдэг үүднээс энэ удаагийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийн бүх сайд, холбогдох агентлагууд, нэр бүхий сангуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд хэлэв. Хуралдаанаар Цэвэр агаар төслийн хэрэгжилт, хагас коксжсон утаагүй түлш барих үйлдвэрийн явц, Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр зэргийг хэлэлцсэн байна ~ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цэвэр агаар” төслийн өнгөрсөн оны ажлын тайланг хэлэлцлээ. Энэ төсөл нь хотын гэр хорооллын 180 мянган өрхөд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болох сайжруулсан зуух, гэрийн иж бүрэн дулаалга, гонх, сууц ашиглуулж, түлшний хэрэглээ, утааны бохирдлыг багасган, сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэн агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм. Өнгөрсөн онд төслөөс 12 сая гаруй ам.доллар зарцуулж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэдэд 9 сая орчим ам.долларын санхүүгийн дэмжлэг буюу татаас үзүүлсэн байна.
Зуух, иж бүрэн дулаалга зэргийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн агаарын бохирдлын нягтаршил ихтэй 50 хорооны 100 мянга гаруй өрхөд татаастай худалджээ. 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 57 мянга гаруй бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ нь манай улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа бусад төсөл, хөтөлбөртэй харьцуулахад хамгийн олон өрхийг хамарч чадсан гэж “Цэвэр агаар” төслийнхөн мэдээллээ. Сайжруулсан зуухыг зөв хэрэглэж байгаа өрхийн түлшний зарцуулалт 30 хүртэл хувь, яндангаас гарах утаа 80 хүртэл, гэрийн дулаалга болон эрчим хүчний хэмнэлттэй сууц хэрэглэж байгаа өрхийн түлшний зарцуулалт 40 хүртэл хувиар буурсан байна. “Цэвэр агаар” төслийн хүрээнд одоогийн байдлаар 6,6 тэрбум төгрөг зарцуулаад байгааг ч тэд тайлагналаа. Харин тус сангийн санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, тооцоо судалгаагаа ямар зарчмаар гаргаж, юунд үндэслэн хөрөнгө мөнгө зарцуулж, бодит үр дүн нь яаж мэдрэгдэж байгаа нь тодорхойгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ бүх ажлын үр дүнд утаа яг хэдэн хувиар буурсан гэсэн бодит тоо хэлж чадах эсэхийг Ерөнхий сайд С.Батболд асуулаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдын хэлснээс үзвэл гэр хорооллын айл өрхүүд 750 мянган тонн нүүрс түлдэг. Харин 50 мянган зуух суурилуулснаар 117 мянган тонн нүүрс хэрэглээгүй, энэ хэрээр агаарын бохирдол 16 хувиар буурсан. Гэхдээ энэ бууралт одоогоор иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй. Дөрөвдүгээр сар дуустал айл өрхүүд гал түлнэ. Ингэхээр цаашид түүхий нүүрсний хэрэглээ мөн 100 мянган гаруй тонноор хэмжигдэнэ. Энэ эрчээрээ явбал 3-4 жилийн дараа агаарын бохирдол бүрэн арилах боломжтой юм байна. Цаашид гэр хорооллын хязгаарлалтын бүсийг тэлж, айл өрхөд өгөх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэмжээг нэмэхээр төлөвлөсөн тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байлаа. Айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох тухай Засгийн газрын журам өнгөрсөн оны сүүлээр гарсан. Энэ журмын хэрэгжилтийн талаар хуралдаанаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011.11.02-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-д заасны дагуу “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажлыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар түлш хөнгөлөлтөөр 13560, халаагуур хөнгөлөлтөөр 321, нийт 14137 хэрэглэгчтэй “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 15326 хэрэглэгчдэд 99 сая төгрөгийн цахилгааны үнийн урамшуулал олгожээ. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Гэр хорооллын ядуу өрхүүдийн агаарын бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд 2 сая ам.долларын хөрөнгөөр 2009 оны 11 сараас 2011 оны 8 дугаар сар хүртэл хугацаан Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн 15 хорооны 4235 өрх гэрийн нэмэлт дулаалгын иж бүрдлийг 75 %-ийн үнийн хөнгөлөлттэйгээр олгосон байна. Төслийн үр дүнд хийсэн тооцоогоор гэрээ дулаалсан өрхүүдийн түлшний хэмнэлт 35-50 %тай байгаа бөгөөд нэг өрхийн нэг өвлийн түлшний хэрэглээ дунджаар 4 тонн гэж тооцоход төслийн хэмжээнд жилдээ 9000 орчим тонн түүхий нүүрс, нүүрсхүчлийн давхар ислийг  11000 орчим тонноор хэмнэж байна. Гэр хорооллоос гадна 2100 гаруй нам даралтын зуухны тухай Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар ярилцлаа. Энэ онд 180 орчим нам даралтын зуухыг буулгахаар төлөвлөсөн байна. Жилд 100 гаруйг буулгана гэхэд хугацаа их шаардах учир нэг мөсөн хөрөнгийг нь гарган, нэг далайлтаар шийдэж болох эсэхийг сайд Ц.Нямдорж тодруулж байлаа. Агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах нь чухал байгаа тухай багагүй яригддаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хэлснээр бол өнгөрсөн жил 20 тэрбум төгрөг гарган айлуудыг нүүлгэн шилжүүлж, түр орон сууц барихаар бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд 218 айлыг нүүлгэсэн бөгөөд тухайн газарт 300 айлын орон сууцыг ирэх дөрөвдүгээр сард барьж ашиглалтад оруулахаар болжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын 40000, 100000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 4 жилд  улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх  сангийн 29365.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32,8 км урт дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт орон сууц барьж дулаанаар хангахад асуудалгүй болсон гэсэн үг юм. Агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг бөгөөд Улаанбаатар хотод жилдээ 100 гаруй мянган автомашин нэмэгдэж улмаар 300 мянга гаруй автомашин нийслэлийн замд түгжрэл үүсгэн давхилдаж байна гэсэн судалгаа гарсан байна. Иймээс эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын 800 автобусны 400-г нь дизель, хийн түлш гэсэн хосолмол хөдөлгүүртэй болгосон тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэллээ. Цаашид хуучирсан автомашиныг тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хот руу оруулахгүй байх зэрэг зохицуулалт хийх тухай ч хуралдааны үеэр яригдаж байв. Нийслэл хотод жилдээ 40 мянган иргэн шилжин ирдэг бөгөөд  тэдний амьдрах нөхцлийг хангахаас эхлээд олон хүндрэл дагуулдаг. Айл өрхүүд гэр хорооллыг тэлэхийн зэрэгцээ түүхий нүүрс түлж агаарын бохирдлыг улам нэмж байгаа. Иймээс хүн амын нягтарлыг багасгах үүднээс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай хөндөгдлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлэхдээ “Одоогоор энэ талын хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, УИХ шийдвэл нийслэл хот эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэлээ. Үүнээс гадна хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэр барих тухай хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ оны 12 дугаар сар гэхэд “Дулааны цахилгаан станц-2”-ыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах юм. Ингэснээр нийслэлчүүдийн нийт хэрэглээний дөрөвний нэгийг хангах боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагын хүмүүс тайлбарлалаа. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үндсэнд нь суурилуулж дууссан, шингэн шилний цехийн барилга дулаанаа аваад байна. Мөн түлш дамжуулах цехэд байрлуулах бутлагчийн суурийн металл хийцийн ажил дуусчээ. Хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн зэрэгцээ Дулааны тавдугаар цахилгаан станцын талаар салбарын яамныхан мэдээлэл хийв. Одоогийн байдлаар хоёрдугаар шатны бичиг баримт бэлдэх, Концессийн гэрээ, цахилгаан болон эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс хангамжийн гэрээний төслүүдийг эцэслэн боловсруулж байна. Цаашид цахилгаан, дулааны шугам, дэд станцын байршил, трасс, дизайн, зураг төслийг шийдвэрлэх, газар чөлөөлөх, нүүрс тээвэр, төмөр замын хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, уурхайнуудыг өргөтгөх шаардлагатай болжээ. Иймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ, дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болголоо. Холбогдох газруудын мэдээлэлтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал экологийн цагдаатай болох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон санг нэгтгэх, нүүрснээс татгалзаж хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, агаарын бохирдлын хэмжээнд мониторинг хийдэг хөндлөнгийн, хараат бус нэгж ажиллуулах, салхины дээд талд байгаа буюу утааны голомт бүхий гэр хорооллыг эхний ээлжинд  орон сууцжуулах зэрэг санал гаргаж байлаа. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, утаатай тэмцэх арга барилаа цоо шинээр харъя гэж Засгийн газар үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Утаа их гаргаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд хариуцлага тооцдог, утаа бага ялгаруулдаг, энэ чиглэлээр санаачлагатай ажилладаг бол урамшуулдаг механизм бий болгох нь зүйтэй” гэлээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа олон ажил байгаа ч цаашид бодлого, үйл ажиллагаа, санхүү, зохион байгуулалтын талаас нь эрчимжүүлэх шаардлагатай. Иймээс дээрх хариуцлага, урамшууллын механизм, нийслэлийн төр, захиргааны байгууллага хот гэр хорооллыг хэрхэн орон сууцжуулахаар төлөвлөсөн, хийн түлшийг хэрхэн нэвтрүүлэх нь зохистой зэрэг асуудлыг Засгийн газрын ойрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо. Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хороонд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Төсөл батлагдвал агаарын чанарт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг дотор нь богино болон дунд хугацаанд арилгах хэмээн ангилж хөрөнгийг зарцуулна. Богино хугацаанд гэдэг нь хамгийн богино хугацаанд хамгийн бага хөрөнгө оруулалтаар гэр хорооллын айл, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн энгийн зуух, ханын пийшин, халаалттай зуухнуудыг солих  зорилготой юм байна. Аливаа санхүүжилт үр дүнтэй, ойлгомжтой, иргэдийн оролцоотой, хяналттай байх ёстой. Иймээс Олон улсын хөгжлийн ассоциаци гэлтгүй гаднаас авах зээлийг яг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх, хэн хариуцах зэргийг хавсралтаар тодорхой зааж өгөх ёстой гэж Ерөнхий сайд хэлж байлаа. Цаашид өвөл дундаа орлоо гэлгүй ажлаа эрчимжүүлж, шуурхай, хариуцлагатай ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

х.Г-д:
Халзан Ганболд нүүрсний хэрэглээ 15%-иар багассан тул утаа 15% буурсан гэж ичих ч үгүй хаа саагүй ярих юм. Нүүрс үнэд ороод худалдан авах нь багасаад оронд нь хог новш түлээд утаа улам их болсон гэдгийг зүгээр толгойтой хүн бүр мэдэж байгаа ш дээ
2012-04-06
Өвөлд нь хорт утааны баг зүүлгэвэл яасан юм бэ. Япон баруунд олон жилийн өмнө ийм аргаар хүмүүсээ хамгаалж байсан юм билээ
2012-02-06
TT:
Сүүлийн 5 жилд утаанд 280 тэрбум төгрөгийг зарцуулаад үр дүн нь иймэрхүү байна, Энэ юу гэсэн үг вэ гэвэл эрх барьсан МАН намынхны үхмэл удирдлагын тод баримттай жишээг харуулж байна. МАН-ыг төрөөс зайлуулсан цагт Улаанбаатар хот утаа нь багасна. 280 тэрбум төгрөг буюу 210 сая доллор нэг хотын утааг бууруулхад хангалттай мөнгө.
2012-02-05
Batbold:
end utaa bagassan ene ter geed bichsen bna, ingej hudlaa bitgii shaaj bldaa, ta nar ugluu oroi hot yamar bgaag harj l bgaa bh, bagassan ene ter gej shal hudlaa,mungunii ajil hiidegee bolio, ard tumen ur huuhduud hordoj uhlee,
2012-02-05
Batbold:
ok
2012-02-05
Сайн санаат:
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН. Орчин үеийн компьютер томографикаар бүх эрхтэн системийн өөрчлөлтийн оношлогоог маш хямдаар хийж байна. Оношлогоог ОХУ-аас ирсэн мэргэжлийн орос эмч нар хийнэ. Лабораторийн шинжилгээгээр илэрдэггүй өөрчлөлтүүд, зүрх судас, ясны сийрэгжилт , үе мөчний өвчин, элэг, уушиг, зүрх судас, бөөр дэлүү, нойр булчирхай… бүгдийг маш нарийвчлалтай оношлоно. Та бүхэн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх гэж их зардал гаргаж олон цаг хоногоор явах шаардлаггүй болж байна. Бүгдийг нэг дороос… Оношлуулах хүмүүсийн ачаалал ихтэй байгаа тул урьдчилж цагаа авах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар лавлаж болно
2012-02-04
zotin:
Түүнчлэн хотын агаарын бохирдлын гол үүсгэгч цахилгаан станц бөгөөд станцаас гарах утаа нь голчилон гэр хорооллын дээгүүр бөөгнөрөн үүний улмаас хамгийн их хохирч хордож байгаа нь гэр хорооллынхон гэдгийг станцаас гарах утааг харсан хэн бүгд ойлгоно. Ерөнхий сайд агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан юу болохыг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж үүнийг шийдэх аргыг бодож боловсруулахыг хүсч байна. Ерөнхий сайд энэхүү асуудлыг дэлгэн тавибал агаарын бохирдлын улмаас хордож нас барсан, өвчинд шаналсан хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудал гарч ирж магадгүй ч одоогоор энэ аюулт тахлаас болж 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд нэрвэгдэж байгаа учир монгол улсын ерөнхий сайд энэ асуудлыг дэлгэн тавьж шийдэх гарцыг хурдан олох нь зөв биз дээ. Энэ бол монгол улсын ерөнхий сайдын хувьд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан жинхэнэ эх орончийн зориг гаргаж байгаа хэрэг болно. Гэр хорооллынхны зуухны 30%-г утаагүй зуух гэж эрх мэдэлтнүүдийн нэрлэсэн хосгүй нэртэй ч яндантай бас дотор нь нүүрс ч ер нь юу ч шатааж болдог, хэрэв юм шатаавал яндангаас нь утаа гардаг, түлш нүүрсэнд хэмнэлттэй гээд байгаагий нь бол бүр ойлгохооргүй тийм л нэг зуухыг 53000 өрхөд ашиглуулж, түүхий нүүрсийг хагас кокс болгосон ч агаарын бохирдол багасч нааштай болсон шинж огт алга. Түүнчлэн агаарын бохирдлоос болж 2011 онд 1000 хүн үхлээ гэсэн эмгэнэлт тоо гарчээ. Энэ тоог сонссон ч сонсоогүй ч жинхэнэ үнэн дунд амьдарч байгаа ард түмэн бүгдийг мэдэж бүгдийг ойлгож байгаа учраас өнөөдрийн монголыг ийм болгосон хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт чангарсаар л байна. 1. Гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс 8 дахин их 14000 тн нүүрсийг өдөр бүр шатаадаг УБ доторх 3 цахилгаан станц агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан байтал төр засаг үүнийг ард түмнээс нуун дарагдуулж байна. 2. Цахилгаан станцын яндан нь 80-250 метр өндөр байх бөгөөд энэ нь тэндээс гарах утаа нь цахилгаан станцын ойр хавьд тархаж унахааргүй байхаар бүтээгдсэн байдаг бөгөөд манай цахилгаан станцаас гарч буй утаа цахилгаан станцаас 10 км-н зайд байх гэр хорооллын хавьд тархаж унадаг. 3. Цахилгаан станцын утаа шүүх төхөөрөмж нь 30 жилийн өмнөхтэйгээ адил одоо ч гэсэн тийм ч үр дүнтэй биш. Зүгээр л байхгүй байснаас арай дээр гэсэн үг. Ялангуяа 2.5 микроноос жижиг хэмжээтэй РМ-г бол бараг шүүж чадахгүй. Тиймээс тоосонцор шүүх шинэ төхөөрөмж ашиглаад ч онцын үр дүнгүй. Манайхны үлгэр дууриал болоод байдаг сүрхий өндөр хөгжилтэй улсууд ч тэр мундаг төхөөрөмжиндөө итгэдэггүй тул цахилгаан станцыг хотоос дор хаяж 50 км зайтай байгуулдаг. Харин манайд хотын төв Сүхбаатарын талбайгаас ердөө 5 км-н газарт цахилгаан станц сүндэрлэх юм. 4. ТӨХК болох цахилгаан станцад ажилладаг 3000 хүн тэдний төрөл садны ажил болон цахилгаан дулаанаар далимдуулан улсын хөрөнгийг шамшигдуулагч бизнеч эрхлэгчдийн холбоо сүлбээ нь манай төр засаг эрх мэдэлтнүүдийн дунд томоохон бизнесийн сүлжээ болчихжээ. Тэгээд тэдгээр увайгүй эрхмүүд нийслэлийн сая гаруй ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас өөрсдийн хар зоосны сүлжээгээ чухалчлан хамгаалахын тулд юу ч хийж юу ч ярихаас буцахгүй болоод байна. 5. Цахилгаан станцаас гарах хорт бодисын улмаас жил бүр 1000 хүн үхэж байхад манай төр 5-р цахилгаан станцыг УБ хотод байгуулна гэж шийдэх нь байж болно гэж үү. Шинэ цахилгаан станцыг нийслэл хот дотор байгуулах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө бизнес явуулахад ашигтай байрлалтай байлгахын тулд ингэж байгаа хэрэг. 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулчихвал агаарын бохирдлоос болж үхэх хүний тоо хэдэн зуугаар нэмэгдэхээр байтал ингэж шийдэж байгааг харахад цахилгаан станцтай холбоотой асуудлаар мөнгө хийж байяжигчид манай төрд нилээд олон шургалсан бололтой. Гэлээ ч монголоо гэх зүрх сэтгэлтэй хүмүүс тэдгээр луйварчдаас олон гэдэг нь дамжиггүй. Тэдний үзэл бодол хамгийн үнэ цэнэтэй. Харин манай төрийн түшээд тэрхүү үзэл санааг нь хөнгөхөн луйвардах бодолтой байгаа юм шиг байна. 1 сарын 10 нд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээч газар үнэнийг далдалсан мэдээллээ үргэлжлүүлсээр л байх юм. Энд мэдээлсэн зүйл 1 сарын 5нд ерөнхий сайд бас бус мундаг нөхдүүдийн мэдээллийн давталт байлаа. Манай төр засгийг эрх мэдлийн сүлжээ аалзны тор шиг хирчихсэн болохоор үнэн мөнөөс илүү нэг нэгнийхээ үгийг тоть шиг давтах нь энгийн зүйл болждээ. За ямарч байсан агаарын бохирдолтой холбоотой ар араасаа цуврах мэдээллүүдээс юу ч горьдох хэрэггүй бололтой. Учир нь тэдгээр мэдээлэлд агаарын бохирдлоос болж өвчинд шаналж, амиа алдаж, хэвлий дэх үрээ алдах эхчүүдийг аврая, энэ асуудлын жинхэнэ шийдлийг ольё гэх шинж огт алга даа. Манай эрх мэдэлтнүүд хэзээнээсээ л өөрсдийнхөө бизнесийг хамгаалж харин үнэнийг хамгаалагчдыг хэлмэгдүүлж, хилсдүүлэхдээ гарамгай улсууд. 07.01-г саналдаа. Эсвэл бүр 35000 хүнийг хөнөөсөн тэр гаслант цаг үеийг санасан ч болох юм. Ардчиллын замруу шилжээд 20 жил өнгөрсөнч эрх чөлөөний дуу хоолой, үнэний дуу хоолой боомилогдсоор л. Ард түмэн шаналж зовсондоо хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болчихсон. Гэхдээ л бид тэсэрч болохгүй нь. Хэрвээ дэлбэрчихвэл ган төмөр шиг бат бөх эрх мэдэл, улс төр, бохир бизнесийн сүлжээ дугарсан хэнийг ч боомилж дөнгөх болохоор бид номхон хүлцэнгүй байх хэрэгтэй юм шиг байна. бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейд очин өнгөрсөн он жилүүдийг дахин эргэцүүлж бодонгоо түүхийн гунигт хуудсанд үлдсэн алдааг дахин хэн бэ гуайгаар ч давтуулахгүй байхыг тэдний гэгээн сүнснээс гуйхаас өөр арга байхгүй. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. Бид 5 сарын дараа болох сонгуулиар үүнийг хэрэгжүүлж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх засаг төр гэр хорооллынхныг гадаадын цагаач дүрвэгсэд мэтээр үзэж бараг юу ч хийсэнгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэр хороололд амьдрагсад бол дүрвэгч цагаачид биш монголын ард түмний нэгээхэн хэсэг. Одоогийн орон сууцны хороололд амьдрагсад ч гэсэн 20-30 жилийн өмнө гэр хороололд л амьдарч байсан, хөдөөний малчин, нүүдэлчин монгол гаралтай хүмүүс биш гэж үү. Одоогийн гэр хорооллынхноос арай эрт хотод ирж суурьшин аж амьдралаа төвхнүүлсэн монголчууд арай хожуу тэдний л нэгэн адил амьдрахын эрхэнд хот бараадсан элэг нэгтнээ хамгаалан тэдэнтэй ижил сэтгэлийн дор нэгдэхгүй бол болохгүй. Энэ бол бидний амны уншлага болсон монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний бодит хэрэгжилт уламжлал болгон хамгаалсаар ирсэн үзэл санаа гэж хэлсэнч болно. Соц нийгмийн үед ч хаяж гээгээгүй энэ уламжлалыг яагаад хүний эрх, эрх тэгш нийгмийг дээдэлсэн энэ үед мартаад байна вэ. Сая гаруй хүнтэй том хотын оршин суугчдын дунд цэвэр бохирын шугам, халаалт дулаан, засмал зам аль аль нь байхгүй газарт хагас сая илүү хүмүүсийг орхигдсон хоцрогдсон маягаар нь амьдруулаад байж болно гэж үү. Хогны машин гээч нь ховорхон үзэгддэг болохоор хогоор дүүрсэн газар болж, цахилгаан станцын утаа гэр хорооллын хавьд хуралдан олон олон хүн өвчинд нэрвэгдсэн ч түүнийг гэр хорооллынхны буруу тэдний хариуцлага мэтээр төр засаг эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж хуриуцлагаас мултрах гэсэн увиагүй аргаа хэрэгжүүлснээс болж өнөөдөр нийслэл асуудалдаа дарагдсан хот болсон тул монголын ард түмэн бид энэ удаагийн сонгуулиар өөрсдийн үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан бохир сэтгэлтнүүдийн бузар мөнгө худал аманд итгэлгүй жинхэнэ хариуцагатай цэвэр төрийг хүсэмжилж тийм сонголтыг ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгуулиар дараах 3 зүйлийг улс төрийн намууд, засгийн газраас шаардан шаардсан зүйлээ хатуу нэхэх хэрэгтэй. 1. Дараагийн сонгууль гэхэд буюу 4 жилийн дотор гэр хороололлын цэвэр, бохир, халаалт дулаан, засмал зам гэх хамгийн чухал ажлуудыг хийж дуусгаж гэр хорооллынхныг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах . 2. 4 жилийн дотор монголын хэрэгцээт шатахуун түлш, халаалтанд ашиглах керосин зэргийг монголын ашигт малтмал нөөц баялагт тулгуурлан монголд боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц болох. 3. 4 жилийн дотор хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч улаанбаатарын 3 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчийг нийслэлийн гаднаас илгээж, харин орон сууцны халаалтанд буюу халуун ус халаалт үйлдвэрлэх станцад байгалийн хий юмуу нүүрсний хийг ашигладаг болох
2012-02-04