1116.7 тонн гар тэжээл, 83.6 тонн хадлан бэлтгэжээ

img

Архангай аймаг энэ онд 1116,7 тн гар тэжээл, 83.6 мянган тн хадлан бэлтгэсэн байна. Аймгийн нөөцөд 15 байгууллага 134 тн өвс, 14 тн тэжээл бэлтгэн нийлүүлсэн дүнтэй байна. Өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногийн байдлаар төмс, хүнсний ногоо хураах ажил дуусч, үр тариа хураах ажлын явц хангалттай сайн явагдаж байна хэмээн Архангай аймгийн удирдлагууд хэлж байна.

Мөн энэ онд 5800 га-д уриншийн боловсруулалт хийсэн байна. Аймгийн 19 сумын 99 баг, 18 мянга гаруй өрхөд 3.4 сая орчим толгой мал сүргийг өвөлжүүлэх бэлтгэл зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

www.arkhangai.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ