
"Тусгай салаа" олон ангит кинонд хуульч Түвшингийн дүрээр олонд танил болсон жүжигчин П.Баттөр хартай эхнэртэй байж хаширсан гэнэ. Өдгөө ганц бие тэрбээр эхнэр авах тун завгүй яваа. Хүн бүр намайг эхнэртэй бол гэж шаарддаг.
Ажил гэсээр байгаад эхнэр ч авах зав гарахгүй юм. Хэзээ нэгэн цагт үнэнч хайр дурлал над дээр ирэх байх. Түүнээс өмнө яараад, хүлээж ядаад яах вэ гэж хэлсэн байна. "Тусгай салаа" кинонд тоглоод хартай хүн ямар байдгийг зүрхэндээ ортол мэдэрлээ.
Манай эхнэр хартай байх юм бол ёстой нөгөө синдром гээч нь хөдлөх байх. Байж суух газаргүй, тийм хүний хажууд удах юм бол ёстой солиорох байх. Яг амьдрал дээр тийм хартай эхнэртэй болвол хэцүү, хэцүү. Хайртай бол хартай гэж ярьдаг шүү дээ. Амьдрал дээр тохиолдвол хайран дээрээ нэг хэсэг тогтох байх тэгээд л явцгүй. Тэгэхээр харгүй, аливаад сэтгэлээсээ ханддаг, үнэнч эмэгтэйг хайрлана гэж ярьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ