Европт хүйтнээс болж 122 хүн амиа алдаад байна
Дэлхийн цаг уур хүйтэрсээр Европт хүмүүс хөлдөж үхсээр байна. Ром хот цасанд хучигдаж, Лондоны Хитроу олон улсын нисэх буудал нислэгүүдээ цуцлахад хүрч байна. Зүүн Европын орнууд тэр дундаа Укриан, Польш, Румын, Серби улсад хэзээ ч байгаагүй цаг агаарын хүйтрэл явагдаж хүмүүс хөлдөж амиа алдсаар байна. Нийтдээ Еюропын орнуудад 122 хүн амиа алдаад байна. Мөн 1500 орчим хүмүүс биеийн ямар нэгэн хэсгээ хөлдөөснөөс эмнэлэгт эмчлүүлж байна. Италийн нийслэл Ром хотод 1985 оноос хойш ийм их цас мөсөнд хучигдсан цаг үе тохиож байсангүй. Укрианд цас их орсон, -22 хэмийн хүйтнээс болж 31 хүн амиа алджээ. Швед, Герман, Финлянд, Дани, Бельги улсуудад зам цасанд боогдсон, мөн хальтиргаа гулгаанаас үүдсэн ослоос болж хүмүүс амиа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ