Дэвид Кэмерон ирэх сард АНУ-д айлчилна

img

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ирэх гуравдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийж ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийх тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас өнгөрсөн баасан гаригийн орой зарлалаа. Дэвид Кэмерон гуравдугаар сарын 13-14-ний хооронд АНУ-д айлчлах ба энэ үеэрээ хоёр орны стратегийн түншлэлийг улам дээд түвшинд аваачих болон Афганистан, Иран, Ойрхи Дорнодын тулгамдсан асуудлуудыг ярилцахаар төлөвлөгдсөн аж. Олон улсын ажиглагчид энэхүү айлчлалыг Ираны асуудалтай холбон тайлбар өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ