Улаанбаатарт цас орохгүй 20 хэм хүйтэн

img

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй.Салхи хойноос секундэд 5-10 метр, 19-21 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар  24 градус  хүйтэн, харьцангуй чийг 70  хувь, агаарын  даралт 876 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна. Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ