
“Universe best songs-2012”уралдаант наадмын нэгдүгээр үеийн шалгаруулалт өнгөрөгч долоо хоногийн бямба гарагаас эхлэлээ. Тэмцээнд нийт 600 орчим оролцогч бүртгүүлсэн байна. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, Б.Долгион, Рагу нарын хамтран шүүхээр болжээ.
Түүнчлэн ажиглагч шүүгчээр “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн дуучин Соло, Ану нар ажиллана.
Уг тэмцээний ялагчаар тодорсон оролцогч "Universe-Best Songs-2012" наадмын Гран При буюу Тэргүүн байрын шагналыг таван сая төгрөг, дэлхийн од дуучны концертыг гадаадын улс оронд очиж үзэх аялал, БНСУ-ын Конгжу урлагийн их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ