
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийн талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ