
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал АОХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын Женев дэх элчин сайд нартай энэ сарын 2-нд албан бус уулзалт хийжээ. АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улсын явуулж буй үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
С.Бадрал Женев дэх НҮБ-ын салбар байгууллагууд, түүний дотор Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтран ажиллах боломж, арга замыг эрэлхийлж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Женев хотноо ирэх гуравдугаар сарын 1-нд болох Удирдах зөвлөлийн III хуралдааны бэлтгэл ажлын явцын талаар танилцуулсан байна.
Энэ удаагийн уулзалтад Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын элчин сайд, байнгын төлөөлөгч, бусад төлөөлөл оролцож, АОХН-ийн дарга орны зүгээс Женевт төвтэй НҮБ-ын байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж, хүч чармайлт тавьж байгаад талархахын зэрэгцээ үйл ажиллагааны чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, бүх талаар дэмжихээ илэрхийлжээ..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ