Орон нутгийн замд саатсан иргэдийг аварчээ

img

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын дөрөвдүгээр багийн “Хотонт” гэдэг газар өнгөрөгч бямба гаригийн 22:00 цагийн орчим УНБ-7019 улсын дугаартай “Тоёото Ланд Круйзер-100” маркийн автомашин эвдэрчээ.

Уг машинд зорчиж явсан гурван иргэн осгож эхэллээ гэх мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах бүлэг гарч аймгийн төв дээр өчигдөр авчирч иргэдийг аюулгүй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ