"Мах Маркет" дэлхийн стандарт НАССР тогтолцоог нэвтрүүлсэн анхны үйлдвэр боллоо

img

Бид “ISO”, “MNS” зэрэг товчлол нь ямар нэгэн чанарын стандартыг илтгэж байна гэдгийг бас ч гэж мэддэг болжээ. Олон улсад болон үндэсний хэмжээнд дагаж мөрддөг эдгээр чанарын стандартгүйгээр хувь хүний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага нь үнэлж хэмжихийн аргагүй өөр өөр ойлголт болж хувирах юм. Тодорхой ойлголт, хэмжүүр, заалт, шатлал бүхий олон шалгууруудын нийлбэрийг стандарт гэнэ хэмээн ойлгож ч мөн болох юм.

“Эргэлзээгүй эрүүл хүнс” уриатай “Жаст Агро” ХХК-ийн “Мах маркет” төв үйлдвэр үйл ажиллагаандаа “НАССР” хэмээх цогц систем бүхий чанарын тогтолцоо нэвтрүүлжээ. “НАССР” гэдэг нь “Hazard Analysis and Critical Control Point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа гэж хүлээн зөвшөөрдөг юм. Тус компани энэ тогтолцоог нэвтрүүлэх төслийн ажлаа 2010 онд эхлүүлсэн ба “Мах маркет” үйлдвэрээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах иж бүрэн төхөөрөмж бүрэн тоноглож, ажилчиддаа эрүүл, зөв дадал эзэмшүүлэн ажиллаж байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, чанарын дэлхийн стандартыг махны үйлдвэрлэлд нэвтрүүлсэн анхны үйлдвэрээр “Мах маркет” тодорч байгаа юм.

“НАССР” нэвтрүүлсэнээр үйлдвэрлэлийн хамгийн эхний шат дамжлагаас хэрэглэгчдийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн очих хүртэлх бүх үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын доор эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн аж. Мөн эрсдэлийг бүрэн хянаснаар хэрэглэгчдийн тавьдаг аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх давуу талыг олгож байгаа юм.

Өнгөрсөн оны 11-р сарын 25-нд олон улсад аудит хийх эрх бүхий “SGS” компани “Жаст Агро” ХХК-ийн Мах маркет үйлдвэрийг “НАССР” тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байгууллага хэмээн хүлээн зөвшөөрчээ. Үүнийг баталгаажуулан энэ сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт “SGS” компанийн бүсийн захирал Брайн Ван “Жаст Агро” ХХК-ийн Мах маркет Төв үйлдвэрийн хамт олонд албан ёсны гэрчилгээ гардуулсан юм. Ёслолд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Д.Балдан-Очир болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын махны холбоо, Стандартчлал, хэмжил зүйн газар, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн төлөөлөл оролцож, “Мах маркет” төв үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т 2013-аас 2016 онд хүнсний үйлдвэрлэлийн 60 хувьд “НАССР” тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавьсан байдаг бол “Жаст Агро” ХХК-ийн “Мах маркет” төв үйлдвэр энэ зорилгыг 2011 онд буюу бүтэн хоёр оны өмнө биелүүлж, махны үйлдвэрлэлийн салбарт “НАССР” тогтолцоог нэвтрүүлсэн анхны компани боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosoo:
Сайн байна уу? би танай бүтээгдэхүүнийг төдийлөн хэрэглэж үзээгүй байж болов ч манай хүүхэдийн авчирсан цустай цэврэлсэн цувдайг хэрэглэж үзлээ миний болон манай гэр бүлийн гишүүдэд энэхүү бүтэгдэхүү маш их таалагдсан бөгөөд нэг зүйлийг санал болгон уламжлахад шавайгийн нь цутгаагүй,цусан бүтэгдэхүү нь дэндүү баг байсанд сэтгэл госгор үлдлээ цаашид шавайгийн нь цутгаж олгонд нь цус хийсэн ч болох юм мөн баруун европын орнуудад байдаг хасаг бэлэн байдалтай цусан цайдас үлдвэрлэхэд хөдөлмөрчид дуртай авах болов уу? гэсэн болдолтой багаагаа уламжлах гэсэн юм Танай байгуулагын цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье
2012-07-31
from japan:
bi mongold baihad maxmarketiin mahiig heeglej baisan,Minii bodloor mongoldoo gants world standart ymuu gej medersen. Tanid matriin mah shig sanagdsan gene,ta magadgui umnu ni africa ,asian ali neg ulsad mata mah idej uzsen baih,terentei chin tustei amttai baisan gehed bi lav ergelzej baina. Ta shudee ugaagui baisan ymuu,tanai buuznii jignuurt esvel uchir baisan ,magadgui tanii amtlah medehui tuun taaruu ym bolovuu daa
2012-02-06
From Japan:
Mongold max marketiin mah idej baisan,jaahan ugaasan ym shig amttai ymuu gej boddog baisan ch japan,usa ,korea, turk, europeiin heden ulsuudad yvj baihad chanar saitai sain mah geed zaragddag mahtai ylgaagui sain mah baidag baisan ym shig baina. Manai Mongolchuud odoo mahaa Max market, max impex geh met uildveriin mah avch baih heregtei shuu,,shuud gargasan mah ugelj heregleh ni euul ahuin talaas tun ayultai shuu.. Max market world standard bolj baigaad ni bayar hurgeyee,mundag goy baina. Mongoliin ihenh compani arhi wodka,gaaraa l world standart boloh ym,hamgiin hereggui hogiin zuil,,iim company olon bolohiig husej baina
2012-02-06
David Ankhaa:
Good Luck !
2012-02-06
иргэн:
за боль боль МахМаркет чинь аймшгийн хатуу матрын махтай бууз зараад тэрийгээ хонины 1р зэргийн мах нтр гээд худлаа яриад байдаг аймшгийн газар байна лээ. Бүүр аймшгийн бууз шүү.
2012-02-06
from japan:
bi mongold baihad maxmarketiin mahiig heeglej baisan,Minii bodloor mongoldoo gants world standart ymuu gej medersen. Tanid matriin mah shig sanagdsan gene,ta magadgui umnu ni africa ,asian ali neg ulsad mata mah idej uzsen baih,terentei chin tustei amttai baisan gehed bi lav ergelzej baina. Ta shudee ugaagui baisan ymuu,tanai buuznii jignuurt esvel uchir baisan ,magadgui tanii amtlah medehui tuun taaruu ym bolovuu daa