
Египетэд Синайн хойг орчимд аялж яваад барьцаалагдсан америкийн хоёр жуулчныг амжилттай сулласан тухай Египетийн засгийн газраас мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гаригт барьцаалсан этгээдүүдийн байршлыг тогтоосон ба хэлэлцээр хийж буй тухай Египетийн аялал жуулчлалын сайд Эл Хаяат мэдээлсэн юм.
Египетийн зүүн өмнөд хязгаар нутгуудаар нүүдэлчин бедуины зэвсэгт дээрэмчид жуулчдын замыг тосон барьцаалах халдлага ихээр үйлддэг болжээ.
Засгийн газраас бедуины зэвсэгт дээрэмчидтэй тохиролцож чадсанаар америкийн хоёр жуулчныг амжилттай суллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ