Волейболын шилдгүүд медалиа гардан авлаа
Монголын оюутны спортын 2012 оны аварга шалгаруулах тэмцээн спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу волейболын тэмцээн энэ сарын 01-05-ний өдрүүдэд МУИС-ийн ЭЗС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өрсөлдөөнтэй ширүүхэн болж өнгөрлөө.
Тэмцээнийг Волейболын спортын мастер, улсын шүүгч Ц.Батбаатараар ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг шүүн ажилласан байна.
Оюутны волейболын тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, МУИС, ХААИС, ХААИС Инженер механикийн сургууль, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Додоод хэргийн их сургууль, Дархан ХААИС, Улаанбаатар ДС зэрэг их, дээд сургуулиудын оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Тэмцээнд нийт эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 260 гаруй тамирчид өрсөлдсөнөөс
Эрэгтэй
- Н.Галбадрах дасгалжуулагчтай М.Мөнхсайхан ахлагчтай МУИС
- С. Амгаабазар дасгалжуулагчтай Д.Билгүүн ахлагчтай ХААИС
- М.Бат-очир дасгалжуулагчтай Д.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС
- Б.Ням дасгалжуулагчтай Э.Уранбаяр ахлагчтай ШУТИС
- Н.Нарантуяа дасгалжуулагчтай А.Пүрэвсүрэн ахлагчтай МУБИС
- Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай ИЗИС-ийн баг тамирчид алт, мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
- М.Бат-очир дасгалжуулагчтай ШУТИС
- Н.Галбадрах дасгалжуулагчтай МУИС
- Ш.Чойдогжамц дасгалжуулагчтай ИЗИС -иуд эхний байрыг эзлэсэн байна .
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ