Намын бүлгүүд хуралдаж байна

img

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдаж байна. Ардчилсан намын бүлгийн хурлаар Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тогтоолын төсөл УИХ-ын гишүүн Н.Батбаяр нараас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, ”Сугалаа зохион байгуулах тухай”, “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qbaganuurinxig bitgii dooch ni xiigeerei bid xeniig songoxoo ta 2-oor xelvvlexgvi oorcdoo chiidne medeb vv!!!!!!!!!! bitgii gorid za!!!!!!!
2012-11-18