Фидель Кастро 1000 орчим хуудастай дурсамжийн номоо гаргалаа

img

Кубын экс удирдагч Фидель Кастро өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын дурдатгал  бүхий 1000 орчим хуудастай ном гаргасан байна. Хоёр боть номын нээлтийн арга хэмжээ зургаан цаг гаруй үргэлжилсэн бөгөөд тэрхүү номонд өмнө нь олон нийтэд ил болж байгаагүй олон зүйлс байгаа тухай мэдээлсэн байна. Өдгөө 85 настай Кубын хувьсгалын эцэг, ерөнхийлөгч асан Фидель Кастрогийн дурсамжийн номны нэр нь “Fidel Castro Ruz:Guerrilla of Time”.  Ном нь Куба төдийгүй латин америк даяар бестселлер болох гэнэ. Фидель Кастро өөрийн гарын үсэгтэй номынхоо дээжисээс латин америкийн орнуудын удирдагчид, тэр дундаа Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавест илгээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ