Зөвлөлдөх хорооны хурал болно

img

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг  2011-2013 онд даргалах болсонтой холбогдуулан дотоодын оролцогч талуудыг бүрэн хамруулах зорилгоор өнгөрсөн 7 дугаар сарын эхээр Ерөнхий сайдын даргалдаг АОХН-ийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн дэд дарга, Гадаад харилцааны сайд Г. Занданшатар ГХЯ дээр Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтад  УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, Балдан-Очир, З. Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т. Ганди болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, даргалагч орны хувьд Монгол Улсын өмнө тавигдаж буй зорилтууд, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцээд, АОХН-ийг даргалахтай холбогдуулан байгуулсан Ерөнхий сайд тэргүүтэй Үндэсний Зөвлөлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон талт Зөвлөлдөх Хороо байгуулахаар тогтож, бүрэлдэхүүнд нь парламент, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд гэсэн 6 салбар хороо байгуулж ажиллахаар тохирсон юм. Тэгвэл Зөвлөлдөх хорооны ээлжит хуралдааныг өнөөдөр  14.30 цагаас Гадаад харилцааны яаман дээр хийхээр товлоод байна. Хуралдаанаар Монгол Улс АОХН-ийн даргын албыг хүлээн авснаас хойш хийсэн ажлын тоймыг танилцуулж, салбар хорооны дарга/тэргүүлэгч нар өөрсдийн чиглэлээр АОХН-ийн дарга улсын хувьд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буй чиглэлүүд, ялангуяа ардчиллын боловсрол, иргэний нийгмийг дэмжиж ажиллах тухайд тус бүр саналаа танилцуулж, ярилцах бусад асуудлыг хэлэлцэнэ.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nakisha Wantz:
Hi, Neat post. There's a difficulty along with your site in web explorer, could check this¡K IE nonetheless is the marketplace leader and a superior section of folks will leave out your superb writing because of this predicament.
2011-12-12