Х.Баттулгын хуулийг 10 гишүүн дэмжжээ

img

УИХ-ын гишүүн Х.Баттулга архи тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хязгаарлах тухай хуулиа Засгийн газарт хүргүүллээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах тухай” хуулийн төслөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээ. Тэрээр хэд хоногийн өмнө УИХ-ын 75 гишүүнд хандаж уг төслийг дэмжиж хамтдаа өргөн барих хүсэлт илгээгээд байсан юм. Түүний хүсэлтэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайнхан, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Ламбаа, Ц.Сэдваанчиг, О.Чулуунбат, З.Энхболд, С.Эрдэнэ нарын 10 гишүүн дэмжиж хариу ирүүлжээ. Ингээд уг хуулийн төслийг санаачлагч, дэмжигч 11 гишүүний гарын үсэгтэйгээр санал авахаар Засгийн газарт хүргүүлэв. УИХ-ын бусад гишүүдээс хөдөө, гадаадад томилолтоор яваа болон тодорхойгүй шалтгаанаар хариу ирүүлээгүй гишүүд цөөнгүй байгаа юм байна. Мөн зарим гишүүд дэмжихгүй хэмээн хариу ирүүлсэн байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнө нь өргөн барьсан ч Байнгын хорооны хуралдаанууд дээр дөрвөн ч удаа дэмжигдээгүй унасан учир энэ удаагийн сонгуулийн хуульд оруулж амжаагүй юм. Гэхдээ уг хуулийн төслийг энэ удаагийн сонгуулиар хэрэгжүүлж амжихгүй ч гэсэн дараагийн сонгуулиас өмнө мөрдөж болох юм гэж хууль санаачлагч үзэж байгаа юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
Монголыг дахиад л авилга, хээл хахуулийн түнэр харанхуй МАНАН бүрхэж аливаа шийдвэрийг олонхоороо муйхарддаг нөхцөл дахиад бүрджээ. Тэд сурсан зангаараа одоо хоорондоо хор найруулж хуйвалдан зохицно уу гэхээс ард түмэн гэдэг 10.000 төгрөгт хуурагддаг Масс-аас асуух хэрэггүй болсон.
2012-07-02
W:
MCSiin esreg l hiij baigaa ajil ni baina daa!!
2012-02-11
MCSiin esreg l hiij baigaa ajil ni baina daa!!
2012-02-11
Demjij bna
2012-02-06
yostoi zub
2012-02-06
Mаш зөв.АПУ Г.Батхүү, MCS хар чингис, ерөөл Энх-Амгалан, тамхины Дашдорж , болон бусад ахрхи тамхитай холбоотой нөхдүүд дэвших ёс сурахууны эрхгүй л юм даа хуульчилж өгөх нь зөв. Баттулга мандтугай!
2012-02-06
Дэмжиж байна:
Маш зөв хуулийн төсөл байна. Таныг дэмжиж байна.
2012-02-06