Жуулчдын хөлөг онгоц дээр 500 гаруй хүмүүс халдварт өвчнөөр халдварлав

img

Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Флоридагаас Карибын тэнгисийг зорьсон жуулчдын Crown Princess ба Ruby Princess хөлөг онгоцны зорчигчид олноороо Norovirus буюу уснаас халдварладаг халдварт өвчний нэгэн төрлөөр өвчилсөн байна. Хоёр онгоц хоёул нэг өдрийн зөрүүтэй Флоридагийн Форт Лодердэйл боомтоос хөдөлсөн ба Crown Princess-ын 364 зорчигч, 30 багийн гишүүд, Ruby Princess-ын 92 зорчигч, 13 багийн гишүүд norovirus-ээр халдварласан нь тогтоогдсон тул яаралтай аяллыг цуцлаж Флоридад эргэн ирсэн байна. Хоёр хөлөг онгоц дээр юуны учир ийнхүү халдварт өвчин тархсан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд  Флоридагийн Форт Лодердэйл боомтоос нянгийн эх үүсвэр гаралтай хэмээн үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ