"Оддын хаан"-ыг монголчууд дахин байлдан дагуулав
Өмнөд Солонгосын төдийгүй Азийн үзэгчдийг байлдан дагуулсан гэх тодотголтой "Оддын хаан" хэмээх шоу нэвтрүүлэг манай телевизүүдээр ч цацагддаг. Тэгвэл энэхүү шоунд өмнө нь нугараач монгол охин оролцож солонгосчуудыг мэл гайхуулж байсан юм. Харин саяхны нэгэн дугаарт нь нэгэн монгол залуу оролцож ардын урлагаа сурталчлаад төдийгүй шоуны үзэгчдийг байлдан дагуулж чадсан байна. "Оддын хаан" шоуг байлдан дагуулсан монгол залуугийн бичлэгийг та бүхэн сонирхоно уу. http://www.youtube.com/watch?v=BYIRNUUiXXw
СЭТГЭГДЭЛ БИЧИХ