Засгийн газарт бүрэн эрх олговол Үндсэн хууль зөрчинө гэж үзлээ

img

АН-ын бүлгийн хуралдаанаар цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг Засгийн газарт эрх олгох замаар бус төсвийн тодотгол хийж шийдэх ёстой гэж үзлээ. Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Цаг хугацаанд баригдан Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл хийж болохгүй. Засгийн газраас төсвийн тодотголоо өргөн барьвал УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд  намрын чуулганы хугацааг долоо хоногоор сунгаж хуралдуулаад шийдэх боломжтой гэж  АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлж байна. Төсвийн тухай хуулийг дуртай үедээ задалдаг байвал бид хууль батлах, төсөв батлах хэрэггүй гэж байв. Харин “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэжсэн аж. Дараа нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Н.Батбаярын нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхээр болж хойшлуулсан байна. Харин “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг  мөн хойшлуулах болжээ. Учир нь тус зөвлөлд нэр  дэвшүүлэн оруулж ирж байгаа хүмүүс дунд Ш.Батбаяр, Л.Нямдаваа, Л.Одончимэд, М.Сайханбаяр гээд УИХ, Засгийн газрын гишүүн байсан, агентлаг, улстөрийн намд харъяалагдаж явсан хүн байна. Тиймээс улстөрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АН ийм хогийн хулгайчууд байгаа юм даа цалин нэмнэ гэчихээд хорлож байгаа юм шиг худлаа солиор ч байгааг нь хардаа олон түмнийг мөн ч их доромжилж байна. даа
2012-02-06