
Боксын насанд хүрэгчдийн 2012 оны УАШТ Бүх ард түмний спартикадын хүрээнд явагдсан. Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу тамирчид ур чадвар сайтай, өрсөлдөөнийг улам ширүүсгэж байсныг МОБХ-ныхон онцлон хэллээ. Тэмцээний аварга тамирчид Европын цуврал болон олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөх юм. Спортын төв ордны А танхимд долоон өдөр явагдаж үзэгчдийн уухиан дунд өчигдөр медалийн эзэд тодорлоо. Харин энэ удаагийн тэмцээнд Бээжингийн олимпийн медальтнууд бэртэл гэмтлийн улмаас оролцоогүй. Тэд үзэгчийн суудлаас тэмцээнийг үзэж сонирхсон юм.
Ингээд боксын спортын 2012 оны шилдгийн шагналыг гардан авсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчийн нэрсийг та бүхэндээ танилцуулая. Шилдэг дасгалжуулагчаар Төв аймгийн боксын дасгалжуулагч Ч.Эрдэнэбаяр, шилдэг эрэгтэй тамирчнаар ОУХМ Т.Эрболат, шилдэг эмэгтэй тамирчнаар ОУХМ М.Нандинцэцэг, Өсөх ирээдүйтэй тамирчнаар н.Энхдэлгэр, шилдэг шүүгчээр Х.Хас-Эрдэнэ нар шалгарлаа.
Боксын УАШТ-ийн жин жингийн аваргуудыг танилцуулая.
Эрэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд Спортын мастер Г.Ган-Эрдэнэ
52 кг МУГТ Н.Төгсцогт
56 кг ОУХМ Д.Отгондалай
60 кг ОУХМ З.Энхзориг
64 кг спортын мастер Б.Чинзориг
69 кг ОУХМ Б.Түвшинбат
75 кг ОУХМ Н.Шинэбаяр
81 кг ОУХМ С.Эрдэнэбаяр
-91 кг ОУХМ Т.Эрболат
91 кг ОУХМ М.Нандинтүшиг нар алтан медаль хүртлээ.
Тэгвэл эмэгтэйчүүдээс 51 кг ОУХМ М.Нандинцэцэг
60 кг спортын мастер О.Сувд-Эрдэнэ
75 кг спортын мастер Э.Ундрам нар аваргалсан байна.
Багийн дүнгээр: 1-р байр Орхон аймгийн баг 32,5 оноогоор
2-р байр Алдар спорт хороо 31 оноо
3-р байр Сүлд спорт хороо 31 оноо
4-р байр ОБЕГ-ын Аврагч спорт хороо удаалсан байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ