
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Морин хуурын олон улсын III наадам нийслэлд болох гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд болох тус наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлжээ.
Тус олон улсын III наадамд хуур урлаачдын үзэсгэлэн гарч, гадаадын морин хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ