"Миний ахын эхнэр" Өргөөд нээлтээ хийнэ

img

Өнөөдөр "Миний ахын эхнэр" хэмээх шинэ киноны Өргөө кино театр дахь нээлт болох аж. Энэхүү уянгын төрөл жанрын киног National film продакшны залуус бүтээсэн ба ерөнхий найруулагчаар нь Д.Ханьсаг ажиллаж, зохиолыг Ж.Баярбаатар, Д.Амараа нар бичжээ. Киноны хөгжмийг “Guys 666” хамтлагийн дуучин А.Төгсбаяр бичиж дуулжээ. "Зөрлөг", "Сонголт" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа /СТА/, "Тэнгэрийн ивээл" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхбаяр, "Хайрын эрэлд" олон ангит кинонд тоглосон жүжигчин Ж.Мөнгөнсүх, МУ-ын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Г.Урнаа, Г.Эрдэнэбат, СТА, жүжигчин С.Эрдэнэчимэг, залуу жүжигчин С.Болорбайгал, Д.Даулетжан, Р.Адъяа нарын уран бүтээлчид тогложээ. Киноны нээлт орой 19.00 цагаас Өргөө кино театрын хоёр дахь салбар дээр болох аж. Киноны дууг сонсоно уу. http://www.youtube.com/watch?v=rU3Jh77Nm_U  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
ahiinhaa ehneriig yah gej bgaan hehehe
2012-03-14
jonni:
yamar shalig nertei kino we
2012-03-14
goy kino bn lee shuu
2012-02-22