14 мянган охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийнэ

img

Ирэх сараас эхлэн нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 11-15 насны 14 мянга гаруй охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийхээр төлөвлөөд  байгаа аж. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн санаачилсан "Хавдрын эсрэг үндэсний аян-2012" хүрээнд умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх ажлыг эрчимжүүлж, өсвөр насны охидыг вакцинжуулах ажлыг хийх юм. Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хавдрын өвчлөлийн дөрөвдүгээрт ордог. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийн, үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, бэлгийн харьцаанд орохоос өмнөх насны охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зэрэг ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамныхан үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
hyye naad baktsen gedeg biznesee boliochee ongorson jil naadahaas chini bolood zygeer baisan ohin syymgai bolson shyy dee naadah chini ter eryyl mendiin yamnii hen negniih ni l mongo olson biznes baina odoo bolij yz.
2013-05-06