
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тус хорооноос мэдээлж байгаагаар улс төрийн намуудын сонгуульд зарцуулах мөнгийг есөн тэрбум төгрөг хэмээн тогтоогоод байгаа юм байна. Энэ жилийн сонгуулиар инфляцийг хөөрөгдөхгүй байх аргаа 2008 оны УИХ-ын сонгуулийн үеийнхтэй адил хэлбэрээр явуулна гэдгийг СЕХ-ны дарга Л.Лувсанжав хэлж байлаа.
Гэхдээ 2008 онд улс төрийн намуудын сонгуульд зарцуулах мөнгөний тоог Монгол Улсын нийт иргэдийн тоог харгалзан гаргадаг байсан бол энэ удаад сонгогчдын тоог харгалзан гаргасан гэж байлаа. Тэд арга барилдаа оруулсан энэ өөрчлөлтөө УИХ-ын сонгуулийн тойрог бүрт сонгогчдын тоо харилцан адилгүй байдагтай холбон тайлбарлаж байлаа. Харин иргэдийн саналыг тоолох машины хувьд 2800 ширхэгийг Америкийн нэгдсэн улсаас захилаад байгаа.
Эдгээрийг улсын төсөвт суулгасан 24 тэрбум төгрөгөөр авна гэж байлаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос өмнө нь Солонгост үйлдвэрлэсэн машин оруулж ирсэн ч УИХ-ын гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн тул энэ удаад сонголтоо өөрчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ