
Бүх ард түмний спортын 13 дугаар их наадам ирэх зургадугаар сарыг хүртэл дөрвөн үе шаттайгаар улс орон даяар зохион байгуулагдах болсон билээ. Тус их наадмыг анхны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боксын төрлөөр эхлэв. Уг тэмцээнд нийт 22 байгууллагын баг тамирчид оролцож “Аврагч” спорт хорооны баг тамирчид багаараа дөрөв, хүчний байгууллагуудаас гуравдугаар байрт шалгарсан байна. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир спортын хорооны тамирчин ОУХМ Э.Ундрам /75 кг/, ОУХМ О.Сувд-Эрдэнэ /60 кг/, ОУХМ М.Нандинцэцэг /51 кг/ нар алт, ОУХМ Ц.Цэрэнчимэг /60 кг/ мөнгө, спортын мастер Б. Билгүүтэй /+91кг/ хүрэл медаль хүртжээ.
Сонирхуулахад, тус их наадам чөлөөт бөх, жүдо, шатар, теннис, бокс, гимнастик, буудлага, хөнгөн атлетик, самбо бөх, мотоцикл, олс таталт, волейбол, хөлбөмбөг, байт харваа, цана, тэшүүр, дугуй, хүндийн өргөлт зэрэг спортын 27 төрлөөр зохиогдох аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ