Сонгогчдын нэрс ирэх сарын 15-нд бэлэн болно

img

Иргэний шинэчилсэн бүртгэлээр нийт хүн амын 98 хувь буюу 1 сая 937 мянган хүн бүртгүүлжээ. Хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрснөөс зарим дүүрэгт шинээр хороо байгуулсан. Ингэснээр оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа айл өрх нэмэгдэж байна. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дүүргийн Засаг дарга нар анхаарлаа хандуулахаар болов. Дүүргийн сонгуулийн хороог хоёрдугаар сарын 15-нд байгуулж, гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрсийг гаргасан байхаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар удирдуулсан өнөөдрийн хурлаар шийджээ. Мөн www.burtgel.mn веб сайтаар сонгогчдын нэрсийг ил зарлах бөгөөд   ингэснээр бүртгэлд хамрагдаагүй , буруу хаягаар бүртгэгдсэн иргэд хороон дээрээ очиж зөрчлөө арилгах бололцоотой болж байгаа юм. Сонгууль ойртож байгаатай холбогдуулан Улсын Бүртгэлий ерөнхий газрын ажил  эрт эхэлж байна. Хуралд УБЕГ , дүүргийн засаг дарга нар болон холбогдох албан байгууллагын төлөөлөгч нар оролцож  УИХ-аас шинээр батлагдсан сонгуулийн хуулийг хэрхэн дагаж мөрдөх, цаашид үйл ажиллагаагаа явуулахад анхаарах зүйлийг  танилцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1937000 hun Mongoliin xun amiin 98% boljin gjuu ?
2012-02-07