
Монгол Улсын Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийн дэмжих жил” болгон зарласан билээ. Харин нийслэл хотын хувьд “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ. Энэхүү нийслэлийн айл өрхийг дэмжсэн үйл ажиллагааны нээлт энэ сарын 15-нд эхлэх бөгөөд энэ үеэр иргэдэд хэрхэн зээл тусламжид хамрагдах, өрхийн хөгжлийг дэмжих жилд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, нэгдсэн ойлголт өгөх юм байна. Мөн өнгөрсөн жил бичил зээлээр үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн иргэдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах аж. Сонирхуулахад, бичил бизнес эрхлэгчээс улсад татвар төлөгч болтлоо өргөжсөн аж ахуйн нэгж нилээдгүй байгаа ба тэд ч мөн үзэсгэлэнд оролцох юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ