Спрайт супер лиг эхэллээ

img

“Спрайт” брэндээр овоглосон  сагсан бөмбөгийн  “Спрайт супер лиг”  шинэ улирлынхаа  нээлтийг   өнгөрсөн бямба гаригт  хийлээ. Үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ хамт хийсэн нээлтийг “М Си Эс Кока Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нээн  үг хэлснээр “Спрайт супер лиг”  албан ёсоор эхэлж байна. Нээлтийн үеэр МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн дуучин  Д.Жаргалсайхан  “Тамирчы алдар” дуугаараа тэмцээнд оролцож буй залууст зориулан ая дуу өргөсөн. Мөн үзэгчдийн дундах тэмцээн, бүжгийн хамтлагийн үзүүлбэр, шилдэг багуудын тоглолт боллоо. 2011-2012 оны улирлын  “Спрайт супер лиг”-ийн аваргын цомын төлөө эрэгтэй 14 баг, эмэгтэй 6 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний тойргийн байдлаас харахад  бүх багууд жигд бүрэлдэхүүнтэй, эн тэнцүү тоглож  байгаа нь Спрайт лигийг сонирхолтой, үзүүштэй болгож байгаа юм.

Мөн Спрайт супер лиг зөвхөн Улаанбаатар хотын залуусын оролцдог тэмцээн бус хөдөө орон нутгийн сагсан бөмбөг сонирхогч залуусыг хүсэн хүлээдэг, зорин ирж оролцдог тэмцээн болж байна.  Өөрөөр хэлбэл “Спрайт лиг” Монгол орон даяар тэлэх ажлын  эхлэл тавигдаж байна гэж хэлж болно.  Тухайлбал:  Дархан –Уул аймгийн  залуус “Дархан” баг, Дорноговь аймгийн “Золбоо” эмэгтэй багийг дурьдаж болно.

Спрайт супер лигийн аварга баг  сая төгрөг, аваргын бөгж, малгай, цамц, алтан медаль, өргөмжлөл хүртэх ба Спрайт супер лигээ төлөөлөн АНУ-д амьдардаг Бүх Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Лигийн дэд аваргаар шалгарвал 3 сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөл зэргийг хүртэнэ.  Спрайт супер лиг-ийн тоглолтууд долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд олон улсын стандартад нийцсэн Буянт Ухаа спорт зааланд явагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ