Өнөөдөр гахай өдөр

img

Аргын тооллын аравдугаар сарын 11. Ангараг гариг. Билгийн тооллын 15. Могойг хүлэгч одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 07.17 цагт мандан 18.24 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

That insight solves the prbloem. Thanks!
2011-12-30