Нүүрс шингэрүүлэх төсөлд хамтран ажиллана

img

Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яам нөгөө талаас “Монголын Аж үйлдвэрийн корпораци” ХХК, “MCS” ХХК , “Монголын алт” /МАК/, “Петровис” ХХК–иуд Монгол Улсад нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахад хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудын өмнө нь хийсэн судалгааны ажлыг нэгтгэн дүгнэлт гаргах, компаниудын хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслүүдийг харилцан уялдуулах боломжийг нээх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар судлах ажлыг хамтран гүйцэтгэх аж. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн технологийн төслүүдийг аж үйлдвэрийн цогцолбор байгуулах  бүтээн байгуулалтын хүрээнд гүйцэтгэх техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээний болон холбогдох тооцоо судалгааны талаар товч танилцуулга, мэдээллийг солилцох юм. Түүнчлэн шинээр баригдах үйлдвэрүүд болон нийтийн дэд бүтцийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загвар хувилбарыг боловсруулж, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийн судалгааг гүйцэтгэхэд төр, хувийн хэвшлийн компаниудын хамтын оролцооны зохистой хэлбэр, хөрөнгө оруулалтын хувилбарыг гаргах, эрх зүйн орчныг сайжруулахаар болов. Мөн нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн тарифаас хөнгөлж, чөлөөлөх боломжит хувилбаруудыг хамтран судлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр  талууд санал боловсруулан хамтран  ажиллах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ss:
Ug ni ynen lyum sh yy de. Yum meddeg l hyn bichsen baina sh dee. Bid chini neeree ingeed utaagaar amisgalaadl hiordood l baih uu??? Tegwel bidnii hoicj ye maani bidnii odoogiin tenegleliin yr dyng mon ch ih amsah baih daa....
2012-02-07
х:
Хувийнхан өөрийн хүч хөрөнгөөр нүүрс шингэрүүлэе гэж амлаад байхад дээрээс нь нэг л их сайн хүн болж үймүүлж яахнав дээ
2012-02-06
zotin 2:
Монголчууд Казакстан улсыг сайн мэдэх байх. Маш баян орон. Баян гэж байгаагийн гол учир нь Казакстан улс ураны нөөц баялаг ихтэй. Монгол улс ч гэсэн нүүрс болон зэсний арвин их нөөцтэй. Гэвч Казакстан улс баян харин Монгол ядуу. Яагаад ийм ялгаатай байна вэ. Казакстан улс ураныг тэр чигээр нь гадаад улс орнуудад худалддаггүй бөгөөд харин атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулан зарж борлуулдаг. Түүнийг боловсруулах техник технологийн шийдэл байгаа учраас өндөр үнээр зарж борлуулан баян орон болсон. Тус улс нь атомын цахилгаан станц барих бүтээн босголтын ажлыг ирэх жилээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ураныг нөөц баялаг болгон гадаад улс орнуудад зарж борлуулдаг учраас түүнийг ашиглах өөрсдөө атомын цахилгаан станцыг ажиллуулах технологитой байх шаардлагатай гэдгийг Казакстан улс сайн ойлгосон байдаг. Монгол улс нүүрсийг ямар нэг байдлаар боловсруулалгүйгээр Хятадад зарж борлуулдаг. Зэсийг бага зэрэг сайжруулсан төдий болгон Орос улсад зардаг. Тийм учраас л баян орон болохгүй байгаа. Нүүрсээ цахилгаан болгон боловсруулж Хятад улсад зарж борлуулъя. Нүүрсийг хийжүүлэн зарж борлуулъя л гэхгүй бол түүхий эдээ үнэд хүргэж чадахгүй хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч Казакстан улс шиг баян болж чадахгүй. Атомын цахилгаан станц барьсан ч гэсэн ирээдүйд Монгол улсын хувьд уран бол нэн чухал экспортын бүтээгдэхүүн болох ба ураныг атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулж, өндөр үнээр зарж борлуулахын тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи зайлшгүй чухал хэрэгтэй болно гэдгийг сайн тооцоолохгүй бол болохгүй. Ураныг ашиглахын тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи байх шаардлагатай байхад Монголын сонин хэвлэл, телевиз радио энэ талаар ярьж хэлэлцэх шинж огт алга. “Монголд ирээдүйд ураны нөөц экспортын гол бүтээгдэхүүн болно. Тийм учраас ураныг атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулах технологитой байж л өндөр үнээр зарж чадна. Үүний тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи зайлшгүй чухал зүйл юм. Атомын цахилгаан станц нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэггүй. Энэ бол нүүрсний цахилгаан станцаас илүү сайн уу муу юу гэдэг асуулт биш ээ. Зөвхөн дотоодын нөөц баялаг болох ураныг үр ашигтай ашиглах уу үгүй юу гэдэг асуудал л чухал юм” гэдгийг яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард түмэнд дамжуулахгүй байгаа юм бол. Нүүрс ч гэсэн мөн адил. Нүүрсийг баяжуулж сайжруулалгүйгээр битгий зар. Нэн даруй яаралтай нүүрсийг хийжүүлж боловсруулах технологийг нэвтрүүлэх нь зүйтэй. Цаашид ч гэсэн Орос улсаас байгалийн хий орж ирэх ба арвин их нөөцтэй нүүрсээ хийжүүлэх технологи нэвтрүүлэхгүй л бол санаа амар Орос улсаас байгалийн хийг худалдан авч чадахгүй. Нүүрсээ хийжүүлвэл ядаж Орос улсаас байгалийн хий орж ирэхгүй байсан ч гэсэн түүний оронд газан нүүрсээ ашиглачихна. Тийм учраас Оросын байгалын хийг тооцоолохоос өмнө нүүрсээ хийжүүлэх технологи нэвтрүүлье. Ялангуяа одоо УБ хотын агаарын бохирдол туйлын хэцүү байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нүүрс түлэхээ болиод хийжүүлсэн нүүрс ашиглах нь дээр. Ингэж бодохоор газжуулсан нүүрс маш хэрэгтэй зүйл. Орос улсаас орж ирэх байгалийн хийн талаар ярихаасаа өмнө хийн нүүрсийг хийх тухай бодъё. Казакстан байсан бол мэдээж тэгэх байсан. Монгол улс Казакстанаас юугаараа дутна гэж. Одоо Казакстаны хүн амын 1 хүнд оногдох орлого Монгол хүнээс 5 дахин их байна. 5 жилийн дараа гэхэд адилхан орлогтой болъё гэвэл болохгүй зүйлгүй. Үүний тулд хийн нүүрс болон атомын цахилгаан станцтай болох нь зайлшгүй чухал зүйл юм. Мөн түүнчлэн ирэх жилийн сонгуулийн шоунаас өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудал байна. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө ба чандганы цахилгаан станцын төлөвлөгөөний өрсөлдөөн. Монголын ард түмэн болон УБ хотын ард иргэд алиныг нь дэмжих бол. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө гэдэг нь одоо УБ хотод байдаг 2,3,4-р цахилгаан станцын дараах 5-р цахилгаан станцыг барих төлөвлөгөө юм. Хуучин 3-р цахилгаан станцын суурин дээр барихаар төлөвлөж байгаа. Учир нь өмнө нь хэрэглэж байсан дулаан халаалтын хоолой нь ашиглагдах болохоор. Түүний хамгийн гол шалтгаан нь 3-р цахилгаан станцад ажилладаг 1000 хүний ажил хөдөлмөрийн асуудал. 2-рт нүүрснээс хагас коксжуулсан нүүрс гаргаж авах үйлдвэр барьж, улс төрчдийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан “Хагас кокс, хагас кокс” хэмээн шуугиан тарьж сурталчилан гэр хорооллын хүмүүсд ашиглуулахаар үр дүнд хүрсэн. Ийнхүү 800 хүний ажлын байрыг хэвээр хадгалж байна хэмээн хөөрөн баярлацгаав. 3 –р цахилгаан станцын 1000 ажилчдыг 5-р цахилгаан станцад ашиглан өөрсдийнхөө ажлыг хамгаалахын төлөө улайран зүтгэж байна. 3-р цахилгаан станц гэдэг нь Сүхбаатарын талбайгаас 5 км –ын л зайтай газар байдаг. Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө, Францын Ефелийн цамхагийн хажууд цахилгаан станц барина гэсэнтэй адил төлөвлөгөө юм. Тайландад Чэнмайгаас 40 км алслагдсан Maemoh –д, Бангкокоос 50 км алслагдсан Maptaphut –д цахилгаан станц барих үед ард түмэн хүчтэй эсэргүүцэн ширүүн үймээн самуун дэгдээсэн. Хэрэв ялагдвал түүний дараа 30 жилийн турш хортой бодис бүхий агаараар өдөр бүр амьсгалах болно. Олон хүүхдүүд нас барж, өвчинд шаналан зовох болно. Тийм учраас ард түмэн үүний эсрэг ширүүн зоригтой тэмцсэн. Гэтэл УБ хотын ард иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу ч ярихгүй дуугүй л байна. Цахилгаан станцаас гарах утааны нөлөөгөөр жил бүр 100 хүүхэд нас барж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа мөртлөө энэ талаар юу ч ярихгүй юм. Түүгээр ч барахгүй 5-р цахилгаан станцыг барьж байгуулна гэх өмнө нь 30 жилийн турш бохир утаагаар өдөр бүр амьсгалж байсан мөртлөө ш дээ. Үүнийг санаачилсан хүмүүс магадгүй ингэж хэлэх байх. “5-р цахилгаан станцад шинэ төхөөрөмж суурилуулах болохоор цэвэрхэн утаа гарах учраас санаа зоволтгүй зүгээр” хэмээн 2-р станцын “хагас кокс, хагас кокс” гэж шуугицгаасантай адил утгатай зүйлийг хэлэх байх. Түүхий нүүрснээс үл ялгагдах хагас коксжуулсан нүүрс. “хийжүүлсэн нүүрс болон байгалийн хий шиг цэвэрхэн юм байх даа” гэж асуумаар. Орос, Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудад цэвэрхэн тунгалаг утаа бүхий байгалийн хийг ашигладаг станцууд хүртэл нийслэл хотоосоо 15 км зайтай байрладаг. Нүүрс түлдэг цахилгаан станц бол 50 км зайтай. Энэ нь мэдээж утаа арилгах төхөөрөмж суурилуулсан байдаг. ”УБ хотод нүүрс түлдэг станц барьж байгуулахыг зогсоох хэрэгтэй. Халуун ус үйлдвэрлэдэг бойлуурыг газан нүүрс юм уу байгалийн хийгээр халааж, Сүхбаатарын талбайгаас 15 км зайтай алслагдмал зайд барьж байгуулах хэрэгтэй. Энэ тухай ярьж мэдээлэх, сурталчлах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Монголд нэг ч байхгүй гэж үү. Ийнхүү 2-р цахилгаан станцын 800 ажилчин, 3-р цахилгаан станцын 1000 ажилчин нийт 1800 ажилчид УБ хотын 1 200 000 ард иргэдээс дээгүүрт тавигдана гэж үү. Тэдэнтэй тэмцэлдэх санаа байхгүй болохоор мэдээж тэгнэ шүү дээ. Энэхүү 1800 хүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа цуурхалтай харьцуулахад чандганы цахилгаан станц (канадын Prophecy компани)-ын төлөвлөгөө хамаагүй дээр. Чандгана гэдэг нь УБ –аас зүүн тийшээ 200 км зайтай Багануур болон Өндөрхааны дунд байдаг шинэ нүүрсний уурхай юм. Канадууд болохоороо цахилгаан станц УБ –аас энэ зэргийн зайтай байсан нь дээр гэж тооцоолсон байх. Энд цахилгаан үйлдвэрлэн УБ хот руу нийлүүлнэ. Энэхүү чандганы цахилгаан станцын төлөвлөгөөг дэмжицгээе. Энэ төлөвлөгөө хэрэгживэл УБ хотод нүүрс түлдэг хэмжээ 2 дахин буурна. 2-р болон 3-р цахилгаан станцад ажиллах 1800 хүн ажлынхаа төлөө санаа зовох хэрэггүй. 2-р болон 3-р цахилгаан станц татан буугдсан ч гэсэн технологи, ур чадвар байвал чандганы цахилгаан станцад ажиллаж болох бөгөөд Өмнөговьд ч ажиллаж болно. Харин энэ чигтээ үргэлжилбэл дахин 30 жил УБ хотын агаарын бохирдол улам нэмэгдэж, хүн ард амьдрах аргагүй болно. Өөрчилж чадвал 3 жилийн дараа УБ хотын агаарын бохирдол арилна. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас цаашид өдөрт 14000 тн нүүрс түлж, ард олноо хохироохоо болих нь зөв. УБ хотын иргэдийг нийслэл хотынхоо агаарын бохирдлыг үгүй болгохын төлөө тэмцэж чадахуйц ойлголттой болгох хэрэгтэй.
2012-02-06
zotin:
Монгол улс нь ардчилсан замыг сонгож, сонгосон замдаа нийцүүлэн үндсэн хуулиа баталсан. Улс орон даяараа заавал дагаж мөрдвөл зохих улс үндэстний орших, эс орших, хөгжих, эс хөгжихтэй холбоотой хуульчилж заагаагүй ч нийтээрээ баримталбал зохих ёстой дүрэм журам гэж бий. Гадаадын улс орон бүрт хуулинд бичигдээгүй ч хууль мэтээр чухалчлан мөрддөг дүрэм гэж бий. Энэ л төрийн хар хайрцагны бодлого манайд алдагдаад байх шиг. Алдагдсан ч гэдэг юм уу аль эсвэл огт байхгүй ч гэдэг юм уу яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан байгаа шинж алга даа. Юуны талаар хэлэх гээд байгаагаа ойлгомжтой болгохын тулд хамгийн амархан нэг жишээ татая. Жишээлбэл: Орос Америк зэрэгт христийн шашин Тайландад буддын шашин хамгийн их нөлөөтэй байна. Үүний адил монголчууд ч буддын шашныг цухалчилан авч үлдэх хэрэгтэй. Монголчуудын олон гайхамшигт соёлын өвийг бүтээсэн анхдугаар богд Занабазарыг бүгд мэдэх билээ. Түүний 8 дугаар дүр болох 8 дугаар Богд Жавзандамба буюу Богд хаан нь монгол түмнийг үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэж байсан бөгөөд тэрээр Богд хаан хэмээгдэн хаан ширээнд заларсныг та бид тодорхой мэдэж байгаа. Ийн олон зүйл нуршиж байгаагийн гол учир нь үе улиран тодрох Богдыг хаан болгож шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж, аль нэг нам, эрх мэдэлтний бодлогыг бус зөвхөн монгол түмний үнэт зүйлсийг хамгаалах нандигнах хэмжээт эрхт Богд хааныг дахин хаан суурьнаа залвал ямар вэ гэсэн санаа. Орхигдуулж болшгүй бас нэгэн зүйл бол Монгол улс Хятадад уусахгүйн тулд тулд хатуу баримтлах ёстой зүйлүүд ч бий. Хятадын ойролцоох, хятадтай хил залгаа бүхий л улсууд хятадад уусахгүйн тулд баримталдаг зарчим гэж бий. Хэрвээ тэр зарчмаа хатуу мөрдөхгүй бол хятадуудаар дүүрсэн үйлдвэр, хятад хороолол болоод хятад хэлтэнгүүд ч хүн амын дийлэнх нь болж хятадад ууссан улс болж хувирах тул ард нийтээрээ хатуу ухамсарласан хэрэг. Яг л Өвөр монгол, Төвд, Уйгар, Манж шиг. Өвөр монгол нь 24 сая орчим хүн амтай гэх боловч тэдний ердөө 4 сая хүрэхгүй нь л өвөр монгол хүн. Төрөлх монгол хэлээрээ өвөр монгол хүн өөрийн өрх гэр дотроо л ярих төдий гэрээсээ гарвал сургууль албан байгууллагууд гээд бүхий л газрууд хятад хэлээр ажлаа явуулна. Эртний нүүдэлчин монголчуудын газар нутаг байсан тэр тал хээрийг ч хятадууд газар тариалан энээ тэрээ болгоод сүйдэлсэн. Харин ийм болохгүйн тулд хатуу шийдэмгий арга хэмжээ авахгүй бол Хятад чимээгүйхэн биднийг өвөр монгол шиг болгож орхино. Монголд байх хятадууд энэ чигээр өсөөд байвал тэдний тоог хазаарлахгүй л бол хүний тоогоор бүгдийг шийдэх ардчилсан монгол улсын тусгаар тогтнолын хана хэрэм нуран унана. Өвөр монгол мэт хятадын нэг муж, хятадад ууссан эрлийз хурлийзууд болчихно. Вьетнам болон Америкийн дайны үед Вьетнамчуудаас яагаад энэ хүчирхэг Америктай дайтаж байгаа юм бэ гэж асуухад “Бид өөрсдийн тусгаар тогтнол, цус вьетнам хүмүүсээ авч үлдэхийн тулд 1000 жилийн турш Хятадыг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Нэгэн цагт Францчуудын колончилолд орж байсан байсан ч тэр цаг үед хүртэл хятадуудын бөгсийг долоосноос францчуудын баасыг идсэн нь дээр гэж үздэг байсан. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадтай ч Америктай ч тэмцэхээс шантрахгүй гэсэн байдаг.” Монголчууд бид ч мөн тусгаар тогтнол, монгол түмнийг авч үлдэхийн тулд Хүннү гүрний үеэс л Хятадуудтай дайтсаар ирсэн. Бид 2500 жилийн турш Хужаа нартай тэмцсээр ирлээ. Вьетнам, Бирм зэрэг улсууд шиг улс үндэстнээ хамгаалахын тулд энэ тайван цагт ч тэмцлээ зогсоож яавч болохгүй. Учир нь хятадуудын хятадчилах бодлого ганц хором ч зогсохгүй шүү дээ. Бирм, Вьетнамын нэгэн адилаар хятадад уусахгүйн тулд хятадтай харьцах харьцаандаа хатуу хамгаалах, бат зогсох байр сууриа илэрхийлж тэр дүрмийг цаасан дээр буулгахгүй байлаа ч аливаа ажил үүрэгт хэн бүхэн дагаж мөрдвөл зохино. Ингэхийн тулд ЭБЭХ-ний салбар, нийгмийн салбарт хятадыг 25%-с илүүтэй оролцуулахгүй байх. Уул уурхайн эрдэс баялаг, эрчим хүч үйлдвэрлэх, аймаг хотын хүн ам, боловсрол, соёлын салбарт хятадуудын тоо, тэдний оролцоо 25%-с бага байх ёстой гэж үүнийгээ улс орон даяараа дагаж мөрдөх. ЭБЭХ-ний салбарт хүчтэй яригдах болсон MCS-н ажилчид дунд ч, хувь эзэмшигчдийн дунд ч хятадыг 25%-с илүү оруулахгүй байх бүр 25%-с бага байлгахыг шаардах. Энэхүү болзлыг хангахгүй бол цаашид монголд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч болохгүй зүйлгүй. Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-02-06
Hashbat tanaa MMS:
MUIS-iin bagsh Enhsaruul NEW LARUS companuud shingeruulsen hiin tulshnii talaar hamaagui ihiig medej baigaa shuu
2012-02-06