
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан тарлаа. Бүлгийн хуралдаанаар ямар учраас бүлэг үдээс хойш гэнэт дахин хуралдах болсон талаар тодруулахад валют, шатахууны үнийн өсөлтийн асуудлаар хуралдсан гэж байлаа.
Мөн энэ хуралдаанаар нэр бүхий гишүүд намаасаа гарах асуудлыг хөндөөгүй гэж байсан юм. Харин эх сурвалжууд МАН-ын бүлэг ээлжит хурлаа үдээс өмнө хийгээд тарсан.
Цаг үеийн ийм асуудал гарсан болохоор гэнэт хуралдаан зарлаж, бүлэг шуурхай хуралдсан. Намаасаа гарах санал гаргасан гишүүд шийдвэрээ бүрэн гаргаагүй байгаа тул дээрх мэдээллийг нууцалж байгаа гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ