Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-35 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Төвин нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын саваар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ