
“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам хамгаалах газраас “Архи тамхигүй хамт олон” нэг сарын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд өнгөрөгч амралтын өдөр Яармагийн “Дарга толгой” гэдэг газар “Архи тамхигүй цэвэр агаар өдөрлөг” зохиосон аж.
Тус өдөрлөгт нийгмийн хэв журам хамгаалах газрын нийт алба хаагчид оролцож, богино зайны гүйлтийн тэмцээн, олс таталтын тэмцээн, сумо бөхийн тэмцээнүүдийг зохион явуулжээ. Тэмцээний I байрыг “Дипломат банк” хамгаалах хэлтсийн цагдаагийн хурандаа Р.Санж даргатай хамт олон, II байрыг Төрийн тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаагийн хошууч П.Энхтогтох даргатай хамт олон тус тус эзэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ