Боловсролын салбарын төсөв нэг их наяд хүрчээ

img

Боловсролын салбарт 2011 онд 130 шинэ барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлсний гадна 314 барилгад их  засвар, өргөтгөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 81 барилгыг ашиглалтад хүлээн авсанаар 3320 ортой 35 цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулсан байна. Мөн 5888 суудалтай 16 сургуулийн хичээлийн байр, 930 ортой долоон дотуур байрны барилга, 3456 метр квадрат талбай бүхий 11 спорт заал, 1708 суудалтай найман соёлын төвийн барилга, хоёр музейн шинэ барилгыг хүлээлгэн өгчээ. Харин 2012 онд Боловсролын салбарт улсын нийт төсвийн 23.8 хувь буюу 1100.4 тэрбум төгрөг баталсан аж. Үүнээс сургуулийн 28 барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 14900-аар, цэцэрлэгийн 38 барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 4010-аар, дотуур байрны зургаан барилгыг ашиглалтад оруулж, орны тоог 760-аар,  долоон спорт заал, соёлын төвийн 10 барилгыг ашиглалтад оруулж, суудлын тоог 2100-аар тус тус нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээр болжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ