
Дорнод аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас
зэрлэг ан амьтны хууль бус худалдаа хулгайн антай тэмцэх хамтарсан багийн ажлын хүрээнд нэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Дашбалбар, Сэргэлэн, Баяндун сумын нутгаар эргүүл хяналт шалгалт хийхэд ямар нэг зөрчил дутагдал илэрээгүй байна. Мөн аймгийн МХГ, Цагдаагийн газар, Хэрлэн сумын тамгын газар хамтран нэгдүгээр сарын 31-нд аймаг руу орж ирсэн машинууд болон Чулуунхороот сумаас Баянтүмэн тасгийн суудлын галт тэргэнд шалгалт хийсэн байна. Энэ үеэр хоёр ширхэг зээрийн гулууз, 105 кг зээрийн мах, гурван үнэгний арьс, хярсны арьс тээвэрлэж явсан иргэдийг саатуулжээ. Дээрх илрүүлсэн зэрлэг ан амьтны арьс, махыг улсын орлого болгон, тээвэрлэж явсан иргэдэд хариуцлага тооцсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ