
Аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын болон нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын энэ оны ээлжит удирдах ажилтны зөвлөгөөн саяхан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт болж өндөрлөсөн. Зөвлөгөөний үеэр газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хийх гол ажлуудаа ярилцсан байна. Мөн цаашид салбарын хэмжээнд анхаарах асуудлаа хэлэлцэн 2012 оны үр дүнгийн гэрээ байгуулжээ. Түүнчилэн 2011 оны ажлын тайланг хүлээн авч үнэлэн, үнэлгээний үр дүнгээр шагнаж урамшуулсан байна.
Нийслэлийн газрын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай 2011 онд байгуулсан “Менежерийн үр дүнгийн гэрээ”, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээгээр Өмнөговь аймгийн ГХБХБГ 86,8 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол Сүхбаатар аймгийн ГХБХБГ 86,2 оноогоор хоёрдугаар, Архангай аймаг 85,9 оноогоор гуравдугаар байр эзэлж өргөмжлөл , мөнгөн шагналаар шагнуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ