
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. Шөнөдөө бүх нутгаар хүйтэрч, явган шуурга шуурна.
Энэ сарын 11-ны өдрийг хүртэлх төлөв байдлаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8, 9-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ