“Миний ахын эхнэр” Өргөөд нээлтээ хийлээ
“Миний ахын эхнэр” хэмээх шинэ кино Өргөө кино театрт өчигдөр орой 19цагт нээлтээ хийлээ. Энэхүү уянгын төрөл жанрын киног National film продакшны залуус бүтээсэн ба ерөнхий найруулагчаар нь Д.Ханьсаг ажиллаж, зохиолыг Ж.Баярбаатар, Д.Амараа нар бичжээ. Киноны хөгжмийг “Guys 666” хамтлагийн дуучин А.Төгсбаяр бичиж дуулжээ. “Зөрлөг”, “Сонголт” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа /СТА/, “Тэнгэрийн ивээл” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхбаяр, “Хайрын эрэлд” олон ангит кинонд тоглосон жүжигчин Ж.Мөнгөнсүх, МУ-ын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Г.Урнаа, Г.Эрдэнэбат, СТА, жүжигчин С.Эрдэнэчимэг, залуу жүжигчин С.Болорбайгал, Д.Даулетжан, Р.Адъяа нарын уран бүтээлчид тогложээ. Энэхүү киноны үйл явдал нь гурван хүүтэй айлын том ах нь төлөв даруу ажил гэр гэсэн амьдралтай ажээ. Харин хоёр дүү нь ахынхаа өмнө найз бүсгүйчүүдтэй болж гэрлэхийг хүсэх боловч аав нь ахынхаа өмнө хоёр дүүг хүнтэй суухыг нь хориглоно.Ингээд л ахыгаа хүнтэй суулгах талаар төлөвлөгөө боловсруулснаар кино өрнөх ажээ. Н.Ариунаа
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ