
Ерөнхий боловсролын сургуульд 2011-2012 оны хичээлийн жилд ашиглах 33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэж, нийт 65 нэр төрлийн 1.227.911 ширхэг сурах бичгийн ханган нийлүүлэлтийг хийж, 1.6 тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд түрээсийн тогтолцоог туршилтын журмаар эхлүүлсэн юм. Уг туршилтад Говь-Алтай, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын нийт 166 сургуулийн 13454 сурагчийг хамруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ