Боловсролын салбарын шилдэгүүд тодорчээ

img

Монголын багш нарын 46 дахь жилийн ойг тохиолдуулан БСШУЯ-наас 2011 оны шилдэг багш, улсын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулав.  Оны шилдэг багш цол тэмдэгээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Шагдарын Дариймаа. "Ач" анагаах ухааны сургуулийн багш Пунцагдашийн Пунсалдулам, Барилгын коллежийн багш Жавзмаагийн Энхбаяр, Завхан аймгийн "Жавхлант" цогцолбор сургуулийн химийн багш Бямбарашийн Цэрэндэжид, Нийслэлийн Баянгол дүүргийн "Шинэ эхлэл" сургуулийн хөгжмийн багш Шаарийбуугийн Ариунчимэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Батдондогийн Далайсүрэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн химийн багш Галсангийн Цолмон, Дархан-Уул аймгийн Дархан сумын 19 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Мягмарсүрэнгийн Дорж  нар тус тус шагнуулжээ. Улсын тэргүүний сургуулиар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр сургууль, Булган аймгийн Булган сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль, Увс аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургууль, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 58 дугаар сургууль тус тус шалгарсан байна. Улсын тэргүүний цэцэрлэгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Олимп" цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын II  цэцэрлэг тус тус тодорсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ