Багачуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжив

img

БНСУ-ын Урлагийн их сургуулиас монгол хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, багачуудад зориулсан урлагийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 5-ныг хүртэл Багахангай дүүргийн “Хангай” цогцолборт уг төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 8-11 насны хүүхдүүдийн сэтгэлгээг хөгжүүлэх сургалт зохион байгуулжээ. Сургалтад хүүхдүүдийн сайн мэддэг монгол үлгэрийг орчин үеийн зургийн хичээлээр тэдэнд ойлгуулж, монгол соёл, зан заншлыг ойлгоход нь тусласан байна.  Тухайлбал, Монгол ардын үлгэр “Хөхөө намжил”, “Үнэг, чоно, зараа гурав”, “Өвгөн бар хоёр”, “Бух хар нохой ба бух хар шувуу” гэх үлгэрийг сонгон авсан байна. Төслийн багийн бүрэлдэхүүнд Солонгосын талаас БНСУ-ын Урлагийн их сургуулийн дүрс бичлэгийн хүүхэлдэйн киноны магистрын ангийн оюутан Чу-Гүг-Инь, Пён жон А, Ким-Гу-инь Монгол улсаас БНСУ-ын Урлагийн их сургуулийн Солонгосын соёлын яамны тэтгэлэгээр суралцаж буй магистрын оюутан Б.Өлзийбуян, Э.Болорцэцэг, Б.Түвшинтөгс нар багтсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ