Дээд боловсролд шинэчлэл хийнэ

img

Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийг энэ оноос хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандартыг тогтоох, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр олон улсын жишиг шаардлага болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангасан, өрсөлдөхүйц чанартай дээд боловсролын тогтолцоог бүрдүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ